Thursday, January 24, 2008
Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ
Монголын хvvхэд залуус бvгдээрээ суу билэгтэн болж чадахгvй ч сурч мэдсэн ажилсаг бvтээлч, зeв хvн байж лавтай чадна. Аливаа зvйлийг бvтээхэд биеэ мэдэх мэдэл, eeртee итгэх итгэл, эр зориг хэрэгтэй...
....Биеэ мэдэх гэдэг нь бvтээх vйлс, хvрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бvгдээ бvтээх eeрийн чадал бололцоондоо гvн бат итгэх улмаар эргэлт буцалтгvй итгэл vнэмшил болгох хувь хvний чадвар юм....
...Eeртee итгэх гэдэг нь eeрийн хvчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, vйлдлийн даац билээ. Сурах, бvтээх чамбай хvсэл тeрж, даацтай зорилго eмнee тавьсан бол тvvнийхээ тeгс vр дvнг vзэх eeрийн итгэл гуйвалтгvй цогцолсон байх учиртай...
...Eeрийнхee хvч чалад хэт итгэдэг, эсхvл eeрee юу чадахаа ч олигтой мэддэггvй хvн аль аль нь зeндee байна. Ямар ч байсан eeртee итгэдэггvйгээс vvсэлтэй vхээнц дорой байдал нь хvний хeгжил дэвшилтэд хаалт болж саатуулдаг зан араншингийн согог дутагдал яах аргагvй мeн...
... Хэдий мэргэн ухаантай, мэдлэг чадвартай ч хийхийг зорихдоо сэтгэлийн зориг дутваас ухааны сан хeмрeг нь далай мэт баялагаа харамлан дутааж, зориг муутан жаргал эдэлж чадахгvй ээ...
...Зvрх зориг дутах, эргэж хургах, эргэлзэж болгоомжлох нь ямар нэг юм хийж бvтээх гэж хvсэж мeрeeдeж яваа эрмэлзлэл тэмvvлэлд чинь чeдeр тушаа болж, саад учруулна. Тиймээс залуус та нар аливаа vйлийг хийхдээ мохошгvй тулбартай, няцашгvй хатан зоригтой байж, ухааны чадлаа дvvрэн ашиглахыг хичээцгээ...
...Eeрийн сул талуудаа алхам алхамаар ялж сурах нь амжилтад хvрэх урт аяны замд чинь найдвартай унаа хeсeг болж eгнe...
“Нэгэн алдарт зураачид залуу зураач судалбар зургуудаа авчирч vзvvлжээ. Тэрбээр зургуудыг ихэд таашаан магтаж, олзуурхан баясав. Гэтэл залуу зураач цаашид уран зураг бvтээж ахиж дэвших бололцоогvй гэв. Эхнэр хvvхдээ тэжээхийн тулд eглee 10 цагаас орой 18 цаг хvртэл eeр ажил хийх шаардлагатайгаа учирлав. Та eглee 04-10 цаг хvртэл бvтэн 6 цаг юу хийдэг вэ? Гэж асуухад залуу зураач “унтдаг” гэж хариулав. Тэгвэл та зураг зурах биш насаараа унтах тeeрeгтeй хvн байна даа. Сайн зураач болъё гэж хvсэж мeрeeдeж яваа бол eглee 04-09 цагийн хооронд зvтгэж оролдоод vз дээ. Хvний хамгийн бvтээлч vе бол 04-09 цагийн хооронд байдаг, би зургаа энэ хугацаанд л зурж зураач болсон юм даа” гэж зeвлeжээ. Залуу зураач авьяас тeгeлдeр багшийнхаа алтан сургаалийг ёсчлон биелvvлж, сул талаа засч залруулан нэр алдартай зураач болж чадсан гэдэг...
EНEEДEР СОНИН, 2007.03.08 №053,054
НАЙЗ МИНЬ УТГА ТӨГӨЛДӨР УЧИР ТӨГС АМЬДАРЧ ЧАДЛАА
|
| |
Хэмнэж гамная
Одоо амьдралаа тэтгэхэд хэрэгцээт дөрөв дэх зүйл болох хэмнэж гамнах тухай ярья. Хэмнэж гамнах гэдэг нь хоорондоо холбоотой хоёр зүйлийг нэгтгэж хэлсэн ойлголт билээ. Нэг дэх нь шоргоолж шиг хөдөлмөрлөн зүтгэж байж бий болгож, хураан хуримтлуулах бэрх хэцүү ажил. “Дуслыг хураавал далай” гэсэн монгол үг үүнийг хураангуйлан илэрхийлнэ. Нөгөөх нь буй болгосноо ухаантай бөгөөд ариг гамтай зарах бүр хэцүү ажил.
Ер нь дутагдаж гачигдахын зовлонд хүлэгдсэн, дундуур сэтгэлээр дүүрсэн амьдралыг сэтлэн гарахад энэхүү дөрвөн сайхан чанарыг эзэмдэн байж, гүйцэтгэн биелүүлэхээс өөр дөт зам үгүй. Чин шударгаар мөнгө олж түүнийгээ арвилж хэмнэж хэрэглэх нь хүний насан туршдаа сахин дагах зарчим байх ёстой. Чин шударгаар мөнгө хуримтлуулна гэдэг нь шунал хорхойдоо ялагдаж дийлдэлгүйгээр, хичээл зүтгэл гаргаж, хүсэл тэмүүллээ шавхахаас өөр зүйл биш.
“Бузар аргаар олсон булга нөмөрч явснаас, ариун хөлсөөрөө олсон адсага нөмөрсөн нь дээр” гэдэг. Өмсөх хувцас, идэх хоол, амьдралдаа сэтгэл хангалуун байх, өөрийгөө хүндэтгэх сэтгэл, өөрөө хөл дээрээ баттай босох сэтгэл зэрэг хүнд байх учиртай утга чанартай зүйлийг яах аргагүй мөнгөний хүчээр олдог билээ. Тиймээс хуримтлал бол зовлон бэрхшээлийн эсрэг босгох хаалт юм. Хуримтлалаар бид амьдралынхаа гишгүүр шатыг бат тогтвортой болгоно.
Хуримтлал бий болгохдоо мөнгө олох бөөгнүүлэх хугацаа болоод боломж бага, үрэх зарах хугацаа хийгээд зарлага их байдгийг бодолцох хэрэгтэй. Мөнгийг зарж сурна гэдэг олохоосоо дутуугүй ур ухаан шаарддаг ажил. Олсноо бүгдийг үрээд хаячихаж таарахгүй, аль болох хэмнэж гамнах, үр ашигтай зарцуулах хамгийн шалгарсан аргыг эзэмших хэрэгтэй. Энэ бол залуу хүн амьдралын их сургуулиар түргэвчлэн суралцвал зохих хосгүй эрдэм яах аргагүй мөн.
Цалингаа буунгуут хэд хоног хамаа замбараагүй идэж уун, тооцоогүй үрж цацаад сарын эцэс рүү хүмүүсээс мөнгө зээлж, өр тавьж байдаг айлууд захаас аван бий. Мөнгөө тооцоотой, ариг гамтай зардаг бол яаж ийгээд хоосон хонохгүй, хоёр идэхгүй, мөр бүтэн болоод байх амьдралаа зөв зохицуулж чадахгүй туйлдах өрх гэр элбэг. Хэзээ ямагт ядуугийн зовлон туулах амьдралд ээрэгдэж байх нь боолын байдлаас бараг өөрцгүй. Ийм хүн өөрийнхөө үйлдлийг хүртэл өөрөө шийдэхгүй, бусад хүнд тушигдаж, бусдын хэлснээр хөдөлж, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарахад хүрдэг.
Ийм өрөвдөлтэй байдлаас гарч, амь амьдралаа өөрөө залгуулаад, биеэ даагаад явъя гэж хүсвэл ердөө хэмнэж гамнахыг л гүйцэтгэвэл болох нь тэр. Хэмнэж гамнахад гайхшрал төрөм зориг, шилдэг сайхан зан суртахуун ч хэрэггүй. Бага зэрэг санаа сэтгэлийн бэлтгэл, ердийн жирийн ухаан байхад л хангалттай. Хэмнэж гамнах гэдэг нь өрх гэрийн аж ахуй, санхүү зэрэг бүх ажлаа тооцоoтой ёс горимоор нь гамтай эрхэлж, элдэв долоон илүү дэмий зүйлийг хасч орхивол тэгээд л боллоо. Ялангуяа архи, тамхи зэрэг шал дэмий зүйлд үргүй зардал гаргах шаардлага байхгүй.
Гартаа байгаа юуг ч гэсэн арвилан хямгад. Хэмнэж гамнах болон нарийлах харамлах хоёр тэс өөр юм. “Хэмнэлт чухал болоод ирэхээр жаахан ч гэсэн хурааж хуримтлуулах хэрэгтэй болно. Харин биеэ доош нь унагаах хүртлээ нарийлан байж мөнгөжхөөр зүтгэе гэж бодож бас болохгүй” хэмээн гүн ухаантан Ф.Бекон сургасан. “Хэмнэж гамнах гэдэг нь оюун ухааны охин, биеэ барьж тэвчихийн эгч, эрх чөлөөний ээж мөн” гэж номонд бичсэн байна. Хямгач сэтгэлгүй хүн эцэстээ унаж хаягддаг. Тэд цагийг ч, мөнгийг ч адилхан үргүй зардаг учраас тэр. Хураан хуримтлуулсан эд баялаг аз жаргалыг дуудахын хажуугаар зовлонгийн үрийг ч тарьдаг. “Баяны зовох ядуугийнхаас их, ядуугийн жаргах баяныхаас их” гэх. “Барж идсэн баянаас, мэрж идсэн ядуу дээр” гэсэн үг ч бий.
Цастын орон Төвдөд ийм нэгэн цэцэн үг байдаг гэнэ. “Таны өмч хөрөнгө хумсны толион дайтай бол таны зовлон хумсны толион дайтай юм. Таны өмч хөрөнгө ямааны дайтай бол та ямааны дайтай зовно. Юмтай бол юмтайн зовлон байдаг. Юмгүй бол юмгүйн зовлон байх болно” гэж. Би эдгээрийг хэлэхдээ өмч хөрөнгөтэй болох, баян чинээлэг амьдрахын эсрэг санаагаар хэлээд байгаа юм биш шүү.
Олсон юм үрэгддэг, бөөгнүүлсэн зүйл барагддаг болохоор аль болох ариг гамтай зарж сурахыг шууд болон дам утгаар зөвлөөд байгаа хэрэг. Жаргал зовлон хосолсон, унаж босож байдаг хорвоогийн алаг эрээн амьдралыг туулахдаа бэрх хатууд нь сөгдөхгүй байх санамж, сэрэмж аваасай гэсэндээ энэ бүхнийг дурдаад байна. Хэмнэж гамнах тухай хамгийн гол гэж үзсэн сургаалийг одоо та нарт хэлье.
“Хааны хатан Бурхан багшийн хайртай шавь Анандад 500 хувцсаар өргөл барьжээ. Ананд дуртайяа гардан авсныг хаан сонсоод хамгаас ариун анд минь тийм олон хувцсаар яах гэсийм гэж асуув.
- Олон хувраг ноорхой хувцастай, тэдэнд энэ хувцсыг өгч хуучныг нь солино гэв.
- Тэгвэл хуврагуудын хуучин хувцсыг яах вэ?
- Хуучин хувцсаар нь орны даавуу хийнэ.
- Тэр орны хуучин даавуугаар юу хийх вэ?
- Түүгээр чинь би шаланд дэвсэх олбог хийх юм.
- Тийм бол чи тэр хуучин олбогоо яах вэ?
- Хөлний алчуур хийж тавина.
- Тэгээд хуучин хөлний алчуураар чи бас юу хийх вэ?
- Тэр хуучин хөлний алчуураар шалны алчуур хийнэ.
- Тийм бол шалны хуучин алчуурыг яах гэж байна?
- Түүнийг цуучиж шавартай холин байшин шавна” гэжээ.
Эд юмсдаа ариг гамтай, арвилан хэмнэлттэй хандаж хэрэглэх тухай Бурхан багшийн энэ сургаал хэдий үед ч, хэнд ч хэмнэж гамнахын мөнхийн дуудлага болон хөтөлнө.
“Багыг гамнадаггүй хүн ихийг алдана” гэсэн үг бий. Хэмнэж гамнаж сурвал амьдрал чинь хүний дайтай байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Wednesday, January 9, 2008
Thursday, January 3, 2008
Хадаа гэж хэн бэ?
2008 оны Бэйжингийн Олимп айсуй, энэхүү хүндэт эрхийг хүртэхдээ Дундад Улсын Олимпын Хорооны дарга Лиу Жинминь засгийн газраа төлөөлөн хүний эрхийг дээдэлж, альваа эш үндэсгүй хүчирхийллийг үйлдэхгүй ба цөөн бага үндэстэний тухайд баримтлах бодлоготоо эерэг өөрчлөлт гаргана гэж амласан билээ. Харамсалтай нь шинэ он гарахаас хэдхэн өдрийн өмнө (2007.12.27) Дундад Улсын цагдан сэргийлэх ангийн 30 гаруй хүн ноён Ху Жиагийн гэрт дайран орж баривчлан авч явжээ. Түүгээр ч барахгүй одоо настай ээж болон эхнэр, нялх хүүхдийг нь 10 гаруй хүн гэрийн хорионд хянаж байгаагийн дээр сэтгүүлчидтэй ч ганцаарчлан уулзахыг нь хориод байгаа ба утас, интэрнэт н холболтыг тасалсан тухай БиБиСи мэдээллэж байна. Уг нь нёон Ху нь ДОХ/ХДХВ-н тархалтыг багасгах болон өвчтөнгүүдэд туслалцаа үзүүлэх талаар санааширч, ажилладаг юм. Гэрчүүдийн мэдээллэж буйгаар засгийн газар хүний эрхийг дээдлэх биш харин 2008 оны олимпын үеэр Дундад Улсын нэр сүрд муугаар нөлөөлсөн альваа мэдээ мэдээлэл тархаагчийг цээрлүүлэх шинжтэй. Магадгүй энэ нь үндсэн хуулийнх нь "Дундадын хүний нэр сүрийг өргөх" гэсэн заалтыг зөрчсөнд оршиж байж болох юм.
Хадаагийн хүү Үйлэсийг бас 2002 онд хулгайн хэрэгт гүтгэн 3н жилээр залуучуудыг засан хүмүүжүүлэх газарт хорьсон юм. Тэрээр суллагдсаныхаа дараа ч биеийн үнэмлэлээ авах эрхгүй байсан бөгөөд харин 2007 оны зун харъя захиргааны дэд цагдаан дарга нь бичиг баримтыг нь олгохдоо, ӨМӨЗО байгуулагдсаны 60-н жилийн ойгоор элдэв хэрэг төвөг тарихгүй байхыг сануулсан нь өмнөх хэргийг тохиолдлын бус гэдгийг ойлгуулна. Зүүн Туркестаны (Шинжаан) хүний эрхийн төлөө тэмцэгчид ч нам, засгийг хэлсэн амандаа хүрэхгүй байна гэж үзэж эсэргүүцлээ илэрхийлээд байна. Хадаа одоо дахин 4н жил хоригдохоор ялын заалтанд нь бий. Өвөр Монголын адрчилсан үзэлтэй холбоо, нам төдийгүй дэлхийн хүний эрхийн байгууллагууд Хадаагийн адилаар Дундад Улсын засгийн бурангуй бодлогын золиос болсон хүмүүст анхаарлаа хандуулж эрхийг нь хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Хэдийгээр Хадаа 4-н жилийн дараа гэрэлт хорвоодоо дахин ирэх ч, ах дүү болсон бид нь ганц удаа ч болов анхаарлаа хандуулаагүй нь зүйд нийцэхгүй бөгөөд түүнтэй адил Монгол соёл, уламжлалаа хадгалан авч үлдэх гэсэн залуучуудын ир, зоригийг мохоож, нийгмийн бурангуйтай эвлэрснээс ялгаагүй. Ердөө 150хан жилийн өмнө Хань үндэстэн Монголын нутагт, төрийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орох нь төдийгүй 2 үндэстэд хоорондоо ураг холбох ёсгүй байв. Гэтэл өдгөө Өвөр Монголын хүн амын 20 хүрэхгүй хувь нь Монгол ба бусад Хань, Зүрчин, Хуй, Даур (Монгол аймаг гэж зарим судлаачид үзэж байна) үндэстэдийн дотроос Хань үндэстэд хамгийн их буюу 79% г эзэлж байна. Бэйжингийн Олимп айсуй... Энэ цаг мөч магадгүй Монгол Туургатад эрх чөлөө, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэх алтан завшаан ч байж магад.