Wednesday, November 7, 2007

Morindoo

Ярилцлага булангийн энэ удаагийн дугаарт "Зууны мэдээ" сонингийн 2005 оны 5 дахь дугаарт нийтлэгдсэн "Инженерүүд монголын хөгжлийн зүтгүүр нь байх ёстой" ярилцлагыг бүрэн эхээр нь толилуулж байна. Яг ийм залуучууд л Монголыг авч явна гэсэн бодол түүнтэй уулзахад төрсөн. Улс орноо хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэсэн бодлоор жигүүрлэсэн олон олон залуусын нэг тэрээр саяхан эх орондоо ирээд буцахдаа электроникийн шилдэг шийдлийг шалгаруулах улсын анхны уралдаан зохиосон. Түүнтэй хөгжилд хүрэх тухай, инженерүүдийн тухай, Монголын тухай ярьж суухад үнэхээр бидний үе иржээ гэж бодогдсон юм. МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн багш, ХБНГУ-ын Юлих хотод докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа Чоймаагийн Лодойравсалтай ярилцсанаа танд хүргэж байна.
- Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би МУИС-ийн Физик электроникийн сургуулийг (одоо Мэдээллийн технологийн сургууль болсон) 1999 онд төгссөн. 1998 оноос “MCS Электроникс" компанид ажиллаад 2001 оноос сургуульдаа багшаар ирсэн. 2003 он хvртэл багшлаад, одоо Германы Юлих хотын судалгааны төвд докторын ажлаа хийж байна. Германы эрдэмтэн солилцооны байгууллагын шугамаар явсан юм. Монгол, герман удирдагчтай, цолоо Монголд хамгаална.
-Чиний судалгааны гол сэдэв юу вэ?
-Миний хувьд бакалаврын болон магистрын дипломын ажлын маань гол сэдэв vйлдвэрлэлийн автоматжуулалт. 1998 онд анх Дорнодын цахилгаан станцын автоматжуулалт дээр ажилласан юм. Дараа нь Эрдэнэт vйлдвэрийн автоматжуулалт дээр ажиллаж байсан.
-Автоматжуулалт гэхээр инженерчлэл тал руугаа яриад байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Инженерчлэл маш чухал гэж би боддог. 2003 онд Германд очсоныхоо дараа одоо Солонгост сурч байгаа Содбилэг гэдэг залуутай хамтарч инженерvvдийг бэлтгэх, дэмжих, хооронд нь холбох зорилгоор анх Танхимнэт гэдэг сvлжээ байгуулсан юм. Энэ маань яваандаа зөвхөн электроник биш, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, физик, хими, нийгмийн ухааны чиглэлээр өргөжиж эхэлсэн. Одоо бол эх орноо яаж хөгжvvлэх вэ, гадаадад сурч, амьдарч буй монголчуудаа хэрхэн холбох вэ гэсэн vзэл бодлын уралдаан өрнvvлдэг болоод байна. Гадаадад байгаа монголчууд Танхимнэтэд маш их ханддаг, vзэл бодол, санаа оноогоо ч их бичдэг.
-Инженерvvдийг дэмжихийн гол учир юу вэ. Технологи ч юм уу, илvv чухал зvйлс байна шvv дээ?
-Миний бодлоор манайд нэг том гажуудал байна. Тэр нь юу вэ гэхээр арван жилийн сургууль төгсч буй хvvхдvvд мэргэжил гэж юу вэ гэдгийг мэддэггvй, ойлгодоггvй. Гэтэл Германд хvvхдvvдэд төрөл бvрийн мэргэжлийг танилцуулах ажил их зохиодог юм билээ. Хvvхдvvдийг судалгааны төвдөө авчирч, эрдэмтэд нь яг л даргадаа танилцуулж байгаа юм шиг бvх юмыг нарийвчлан танилцуулдаг. Олон мэргэжилтэй танилцсаны дараа хvvхэд “надад энэ л хэрэгтэй юм байна” гэсэн мэргэжлээ сонгож авдаг. Гэтэл манайд яаж байна. Ердөө л хуульч, эдийн засагч гэсэн хоёрхон мэргэжлийг мэдэж байна. Тэгээд бvх их, дээд сургууль хуульч, эдийн засагчдыг бэлтгээд байдаг, тоо нь хэрэгцээнээсээ хэтрээд байдаг. Энэ бол мөнгийг зарцуулдаг, зохицуулдаг хvмvvс л нэмэгдээд байна гэсэн vг. Гэтэл мөнгийг хийдэг хvмvvс нь хаана байна вэ. өөрөөр хэлбэл инженер сэтгэхvйг бэлтгэж чадахгvй байна. Нийгэмд тодорхой хувийг инженерvvд эзлэх ёстой. Манайд инженер бэлтгэдэг хэдэн сургуульд бас дутагдалтай тал байгаа. Компьютерийн программист гэхэд л код бичээд сууж байдаг хvн, инженер гэхээрээ л электроникийнх байдаг юм шиг ойлгоод байна.
-Тэгвэл инженер гэж хэн байх ёстой юм бэ?
-Жирийн хvний хоёр доллараар хийдэг ажлыг нэг доллараар хийж чаддаг хvнийг инженер гээд байгаа юм. өөрөөр хэлбэл, аливааг хамгийн зөв шийдлээр, хамгийн оновчтой арга замаар хийж чаддаг хvн бол инженер. Тийм ч болохоор инженер хvн нийгэм, улс төрийн аль ч салбарт хөдөлгөгч хvч болж чаддаг. Тиймээс л бид инженерvvдийг дэмжих талаар юм хийхээр оролдоод байгаа юм. Асуудлын өөр нэг тал бол Монголд гадаадаас зээл тусламж их орж ирж байна. Гэтэл vvний зарцуулалтыг хэн хянаж байна вэ. Vvнийг ч бас анхаарах ёстой гэж боддог. Гэвч одоохондоо бидний хийж чадах зvйл санал нэмэрлэх төдийгөөр л хязгаарлагдаж байна. Хэрэв бид сайн инженерvvдийг бэлтгэж чадах юм бол бvтээлч ажил хийхэд ч илvv дөхөм болох юм. Юуны тvрvvнд vйлдвэрлэлийн автоматжуулалтаар жишээ авъя л даа. Яг адилхан хоёр төслийг хэрэгжvvлж байна гээд бодъё. Нэгийг нь монгол инженерvvд, нөгөөг нь гадаадынхан хийлээ, эцсийн vр дvн нь яг л адилхан. Ялгаа нь юу вэ гэхээр монгол инженерvvд хийсэн бол засвар vйлчилгээг нь бvгдийг нь өөрсдөө хийдэг, гаднынхны хийсэн зvйл эвдэрлээ гэхэд тэднийг гадаадаас дахиад л дуудах болдог.
-Тэгэхээр монгол инженер гэдэг тусдаа ойлголт бас байж болох нь?
-Тийм ээ, тэднийг л бэлтгэх ёстой. Гаднаас орж ирж буй тэр их мөнгө эргээд консалтинг, өмгөөллийн компаниудад, гаднынханд цалин болоод гарчихаж байна. Дээр нь бид зарим нэг хэрэггvй зээлээс татгалзаж сурах хэрэгтэй болов уу. Саяхан Сангийн сайд хэвлэлд ярилцлага өгөхдөө мөн ингэж хэлсэн байна лээ. Орж ирснийг нь л аваад байх нь буруу. Буруу ашиглаад байвал эргээд төлж чадахгvй болно биз дээ. Гэтэл авсан л бол төлөх л ёстой.
-Чиний бодлоор Монгол Улс хөгжихийн тулд юун дээрээ төвлөрөх ёстой юм бэ. Монголд олон их, дээд сургууль инже-нерvvдийг бэлтгэж байгаа атал тэндээс яагаад инженер төрөхгvй байна вэ?
-Инженерvvдийг бэлтгэхэд нэгдvгээрт, мөнгө, хоёрдугаарт, багш хэрэгтэй. Намайг суралцах сургууль хайж байхад Америкт электроникоор хоёрт ордог сургуулийн жилийн төлбөр 56 мянган доллар байсан. Гол нь инженер бэлтгэх хvмvvс нь алга байна. Электроникийн мэргэжлээр төгссөн залуучууд л гэхэд боломж нь илvv болохоор сургуульд багшлах биш, компани байгуулаад явчихдаг. Гадаадад сурч байгаа хэсэг нь эргээд ирэхээр байдал арай өөр болох байх л даа. Нөгөөтэйгvvр инженер бэлтгэхдээ инженерийн зах зээлийг бас тооцох хэрэгтэй. Солонгост инженер бэлтгэх сургалтын төлөвлөгөөгөө жилд 2-3 удаа шинэчилдэг. Манайх ингэдэггvй юм гэхэд Монголд ямар төрлийн инженерvvд хэрэгтэй байгааг судалж, тэр чиглэл рvv нь тvлхvv бэлтгэх хэрэгтэй. Төр, засаг ч гэсэн инженерvvдийг бэлтгэх бодлого боловсруулах ёстой. Төвлөрлийн тухайд инженерчлэл дээр голлох нь зөв. Бидэнд технологи гаргаж авах боломж алга. Уг нь эрдэмтэд бол байгаа. Японд амьдарч байгаа монгол эрдэмтэн технологийн таван патент авчихсан гэх мэт жишээ олон байна. Гол нь бид технологио хэрэглээд сурчих хэрэгтэй. Бэлэн технологийг аваад хэрэгжvvлэхэд л инженерчлэлийн гол зорилго байгаа юм шvv дээ.
-Монголд ямар инженерvvд илvv чухал байна вэ?
-Манайд дэлхийд гарч ирсэн технологийг оруулж ирдэг хvмvvс байна. Одоо гол нь мэдээллийн технологийн, vйлдвэрлэлийн, электроникийн инженерvvд тун чухал. Бид ядаж vйлдвэрлэлийн автоматжуулалтаа өөрсдөө хийчихдэг болъё л доо.
-Чиний саяхан зохион байгуулсан уралдаан мөн л ийм зорилготой байсан уу?
-Тийм ээ. Манай Танхимнэт сvлжээ өнгөрсөн аравдугаар сард Танхимнэт групп байгуулсан юм. Зөвхөн сvлжээ маягаар ажиллаад байх биш, улс орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулъя гэж зорьсон. Эхлээд электроникийн салбар руу орохоор шийдсэн. Манайд электроник гэхээр жирийн нэг цахилгаан барааны засварчин мэтээр ойлгож хvлээж авдаг. Тиймээс залуу инженерvvдийг гаргаж ирэх, электроникийн vйлдвэрлэл эрхэлдэг компаниудыг хооронд нь холбох зорилгоор “Электроникийн шилдэг шийдэл-2004” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулсан юм. Анхных юм болохоор алдаа байлаа, цаг ч давчуу байлаа. Гэхдээ цаашдаа улам сайжрах байх аа. 40-өөд бvтээл ирснээс 13 бvтээл сvvлийн шатанд шалгарч 1-3 дугаар байр эзлvvлсэн. Дашрамд энэ уралдааныг ивээн тэтгэсэн “MCS” электроникс, “Пума” констракшн, мэдээллийн ивээн тэтгэгчид, цахим дэмжигчдэдээ баярлалаа.
-Гол шалгуур нь юу байв?
-Анхны уралдаан учраас тийм ч олон бvтээл ирvvлсэнгvй. Гэхдээ юуны тvрvvнд бvтээлээ монгол орчинд хэр зохицуулсныг нь харлаа. Нэгдvгээр байранд роботын хянах систем, хоёрдугаарт таксиметр шалгарсан. Одоо Монголд 15 мянган такси явж байна. Гэтэл тэр болгон Солонгос, Хятадад vйлдвэрлэсэн таксиметр Монголын нөхцөлд тохирдоггvй. Vvнээс монгол инженерvvд тодорхой хэмжээгээр юм хийж байна гэдэг нь харагдах байх.
-Германд инженер бэлтгэх тал дээр хэр анхаардаг юм бэ. Чи юу ажиглав?
-Хамгийн гол нь хангамж маш сайн. Судалгаа хийх, бvтээх нөхцөл нь бvрэн хангагдсан. Ер нь барууны орнууд, Америк, Японд технологи маш өндөр хөгжсөн учраас судалгааны орчин зэргийг нь бvрдvvлэхэд их анхаардаг. Тvvнээс герман, монгол инженерийн төвшин бол яг л адилхан.
-Чиний бодлоор бидэнд хөгжилд хvрэхэд дутагдаж буй гол зvйл юу вэ. Зарим хvн хурд гэдэг, зарим нь тактик гэдэг?
-Манайд нийгмийг урагш нь чирч явах сэхээтэнлэг элит давхарга алга. Ийм зvтгvvр хамгийн чухал гэж би боддог. Гэхдээ элит гэдэг бидний одоогийн ойлгож байгаа элит биш шvv. Би л энэ нийгмийг авч явна гэсэн сэтгэхvйгээр багаасаа бэлтгэгдсэн, ухамсар нь зөвхөн тvvндээ л зориулагдсан хvмvvсийг элитvvд гэж ойлгож болно. Тvvнээс дөрвөн жилээр сонгогддог УИХ-ын гишvvдийг элит гэж ойлгож болохгvй. Элитvvдийг одооноос л бэлтгэх хэрэгтэй. Лидер бол өөр хэрэг, лидерvvд өөрсдөө төрдөг.
-Эх оронч vзлийн талаар юу гэж боддог вэ. Магадгvй, хvний нутагт ажиллаад, сураад, хөгжлийг нь өөрийнхтэйгөө харьцуулаад эхлэхээр эх орноо илvv хайрладаг байж болох юм?
-Тийм ээ. Гадаадад сурч буй залуус Монголоо яаж хөгжvvлэх вэ гэж илvv их бодож байна шvv дээ. Хvнийг эх оронч vзэлтэй болгохын тулд заавал “чи эх оронч байх ёстой” гэж шаардах албагvй. Хvнд эх оронч сэтгэлгээг суулгах, багаас нь төлөвшvvлэх ёстой.
-Тэд маань Монголдоо ирэх болов уу, эх орноо хөгжvvлэхэд хувь нэмрээ оруулах болов уу. Чи юу гэж бодож байна?
-Танхимнэтийн нэг зорилго энэ л дээ. Гадаадад байгаа монголчууд хөгжлийн тухай их ярьж бичдэг, саналаа солилцдог. Гэтэл vvнийг яаж холбох вэ. Ингээд Танхимнэт сvлжээг байгуулсны дараа Японд суралцагч оюутан залуусын ЭМОС клубтэй холбоо тогтоосон. өөр клуб, сvлжээ ч байгаа. Нэг vеэ бодвол тэд маань нэгдэж, ажиллаж эхэллээ. Жишээ нь, ЭМОС клубээс “өөрийгөө хэрхэн хөгжvvлэх вэ” гэдэг ном гаргасан. өөрийгөө хөгжvvлж байж улс орноо хөгжvvлнэ шvv дээ. Тэгэхээр энэ бол зөв эхлэл юм.
-Бидэнд хөгжлийг тушиж буй гол дутагдал юу байна вэ?
-Монгол хvн баг болж ажиллаж чаддаггvй. өөрөөр хэлбэл, нэг дvрмээр тоглож чаддаггvй. Энэ нь олон зvйлд саад болж байна. Хамтарч ажиллах чадвартай болох л юм бол бид юуг ч бvтээнэ. Тэгэхдээ бас их сонин. Маш хатуу гараар “барихаар” нэг баг болж чадаад байдаг. Эсвэл гадаадын компанид ажиллахаараа мундаг цаг бариад, хvнтэй хамтраад юуг л бол юуг хийгээд гялалзаад байдаг.
-Ирээдvйд Монголыг нуруун дээрээ авч явах элитvvдийг хэрхэн бэлтгэх ёстой вэ. Энэ талаар чиний бодлыг сонирхож байна?
-Японуудад самурайн ёс, Англид жентельменvvд гээд элит, лидерvvдийг бэлтгэдэг тусгай ёс жаяг байдаг л даа. Бид тэгвэл яагаад зөвхөн элит хvvхдvvд сурдаг сургуультай болж болохгvй гэж. Ингэлээ гээд бусдыг нь дорд vзэж буй хэрэг биш шvv дээ. Гол нь бvх талаар нь, бvх ухамсраар нь лидер, элит болгож бэлтгэх ёстой. Яагаад Чингис хаан лидер болж тодорсон юм бэ. Бид энэ бvхнийг судлах хэрэгтэй байна.
-Гэтэл массын ухамсарт нөлөөлнө гэж том юм байна шvv дээ?
-Тийм ээ, энэ бол системтэй, маш удаан хугацааны ажил. Одоо манай нийгмийг эмэгтэйчvvд авч явж байна гэхэд болно. Эхнэрээрээ тэжээлгэдэг, архи уугаад ажилгvй хэвтэж байдаг ухамсар дорой эрчvvд маш олон байна. Ухамсар төлөвшvvлэх ажлыг одоо л хийхгvй бол оройтно. Чухам яах ёстой вэ гэвэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл маш чухал vvрэгтэй, оройлж оролцох ёстой байх.
-Монголдоо буцаж ирээд ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Их сургуульдаа багшилна. Монголын vйлдвэрлэлийн автоматжуулалтад өөрийнхөө хувь нэмрийг оруулахын төлөө ажиллана даа. Монгол орон маань илvv хурдан хөгжөөсэй, залуучууд маань vvнд гар, бие оролцоосой гэж хvсч байна.
Мэдээллийг бичсэн: Г.Тvмэнжаргал

Bidnii Mongolchuud


Алаг хорвоогooр бэдрэн яваа бидний монголчууд Ар, Євєр гэлтгvй хувь тавилангийн зєрєгт, холын Америк орноо ийнхvv уулздаг байжээ. Замын хvний vгийг заавал сонсдог нэгэн монгол ёс бий. “Алтан хундагa”-аар тvрлэг хийж, анд нєхдийн сэтгэлийг уудлан хэдэн vг хэлvvллээ.Цэрэндорж: Єнєєдєр бидний угсаа нэгт Євєр Mонголын эрдэмтэн 2 залуутай уулзаж ярилцаад сууж байна. Та бvхэн єєрсдийгєє товч танилцуулaхгvй юу?Макихара: Миний монгол нэр Соёлт, япон нэр маань Макихара. Макихара гэдэг бол тал нутгийн малчин гэсэн утгатай юм. Би єєрєє малчин байсан. Бага байхдаа Євєр Mонголд соёлын хувьсгалын vеэр хvмvvс яаж тамлагдан зовж явсныг нvдээрээ vзэж ирсэн. “Монголыг монголоор нь” гэж бие биеийг нь зодуулдаг учрaac хvн зодсон хvмvvсийн ихэнх нь монголчууд байдаг байсан. Тиймээс манай ээж монголоо зодсон монголчуудын “махыг нь идэх юмсан” гэж хараадаг, их занадаг байсан. Cvvлд нь хvн зодсон тэдгээр монголчууд зохих хэмжээний шийтгэл хvлээсэн. Єєрсдийн боловсрол, соёл нимгэнээс болоод тийм гэмтэй, хууль бус зvйл хийж байсан. Хувьсгалч, шударга сайн хvн болох гээд цаад учрыг нь олохгvй, муу хvчний эрхэнд єєрсдийн ах дvv, тєрєл садан, ойр дотнын хvмvvсээ зодоод cоёл боловсролгvйгээсээ болоод єєрсдийгєє vрж байсан. Цаад талын єдєєсєн бодлогыг нь бид эрэгцvvлэх ёстой. Бид тэр vед ар талын бодлыг нь мэддэггvй байсан, энэ утгаараа хvнд соёл боловсрол хэрэгтэй юм. Би Нацагдорж гуайн “Хуучин хvv” зохиолыг маш олон дахин уншсан. Сургууль байгуулъя, ядахдаа бага сургууль байгуулъя гэж их эртнээс бодож байлаа. 1987 онд Японд ирээд, 1989 онд Японы нэгэн компаниас хєрєнгє мєнгийг нь ивээн тэтгvvлээд, Мацумото гэдэг хvнтэй Япон хэлний сургууль байгуулсан. Байгаль гэдэг хvн хамтарч байгаад, сvvлд нь Євєр Монголоос 200-гаад оюутан Японд ирvvлж, манай сургуульд суралцуулсан. Энэ бол Євєр Монголын соёлд миний оруулсан хувь нэмэр.Баатар: Тэгвэл єєрєє Байгалийг анх Японд авчирсан хvн байна шvv дээ?Макихара: Тиймээ, би тэр сургуулиа байгуулаад Байгалийг авчирсан. Cургуулиа тєгсєєд их сургуульдаа vлдсэн, сурлагын маш єндєр амжилт vзvvлээд багшилж байсан хvмvvсийг би авчирсан. Мэдээж ингэж залуусыг авчраад байхаар манай ах дvv, садан тєрлийн хvмvvс надад маш их гомддог. Хvний хvмvvсийг авч яваад, єєрсдийгєє авдаггvй гээд надад гомддог байхгvй юу. Xамгийн гол нь би єєрийн ах дvv садангаас авчирч болно. Авчирсан хойно тэд шаардлага хангадаггvй. Тийм учраас тєгсєж ирээд нийгэмдээ ямар vр бvтээл гаргаж чадах вэ гэсэн утгаараа дандаа сургуулийн багш нарыг сургасан. Японд яваад Євєр Монголд ирсний дараа нь тэднийг бvгдийг нь дуудаж асуусан байсан. Хятадаас Японд явах хvн асар их зоос мєнгє тєлдєг юм. Би тэднээс мєнгє аваагvй учраас тэд их гайхаж, миний ард талд намайг хэн дэмждэгийг сонирхож байсан.Цэрэндорж: Та єєрєє Японд сургуульд ирэхдээ ямар шалгуур давж байв. Тэр vед ямар бэрхшээл саад байв?Макихара: Японы байгууллагаас Японд суралцуулна гэсэн бичиг авсан. Мєн би япон найз нартай байснаа хvмvvст хэлдэггvй, зєвхєн миний хэдхэн найз л намайг мэддэг байсан. Яагаад гэвэл Хятадын засгийн бодлого маш хатуу байсан.Цэрэндорж: Сургуульд явахаар урилга, виз авсан уу?Макихара: Сургуульд явахаар виз авсан.Цэрэндорж: Японд сургуульд сураад, тэндхийн хvнтэй танилцаж гэр бvл болсон гэсэн. Мєн 1993 онд Ар Монголд сургууль байгуулсан юм байна. Тэгэхэд Монголд байдал ямар байсан, єєрт чинь юу бодогдож байв? Сургууль байгуулахад бэрхшээл их тохиолдов уу?Баатар (нэмэлт): Яагаад чухам Ар Монголд cургууль байгуулсан юм бэ? Євєр Монголд байгуулж болоогvй юм уу?Макихара: Монголд ардчилал анх гарахад би Японд байсан. Тэгээд Японы Гадаад хэргийн яамны орчуулагчаар Монголд ирсэн. Тэр vед шадар сайд Ганболд байсан. Монголын талаар бvрэн дvvрэн ойлголт байгаагvй. Mонголчууд сайхан амьдардаг, халуун дотно хvлээн авна л гэж боддог байсан. Бvх Євєр Монголчууд миний адил боддог байсан байх. Яагаад гэвэл биднийг хvvхэд байхад Євєр Монголд “Ар Монголд очвол авгай хvvхэд аваад их сайхан амьдардаг” гэсэн нэг домог яриа байсан. Ингээд би Монголд анх удаа япончуудтай хамт очсон. Японы Засгийн газрын шугамаар явсан болохоор маш хvндтэй хvлээж авсан. Хамгийн сайхан санагдсан зvйл гэвэл жолооч нь монгол хvн, тэгээд нуух юу байх вэ сайхан монголоор яриад л чихэнд сонсголонтой, жолооч монголоор сайн байна уу гээд монголоор ярих онцгой сайхан байсан. Хятадад бол жолооч нь дандаа л хятад байна шvv дээ. Тэгээд эхний єдєр ажил алба гээд гадуур гарах зав олдоогvй. Харин дараа єдрийн єглєє эрт босоод автобусанд суугаад явсан, хаа хvрсэн, ямар автобусанд сууснаа одоо хvртэл санахгvй байна. Зvгээр л автобусанд суугаад хvмvvс монголоор ярихыг сонсоод нэг бvтэн тойрч явсан. Энэ бол 90 оны євєл 1 сард болсон явдал.Цэрэндорж: Японы ямар тєлєєлєгчид байв?Макихара: Гадаад яамны хvмvvс, бизнесийн эзэд, Тоёото машины vйлдвэрийн хvмvvс явж байсан.Баатар: Хvмvvс монголоор ярьж байсан гэж байна шvv дээ. Тэгэхээр монголоор ярих чихэнд чинь хоногшоогvй байсан гэсэн vг vv?Макихара: Автобусанд энгийн хvмvvс хоорондоо монголоор ярихаар монгол хэл чинь мєхєєгvй, амьд байгаа юм байна гэж бодохоор сайхан байсан. Бид чинь Хєх хотод автобусаар явахад дандаа хятадаар ярьдаг шvv дээ. Тийм болохоор автобусны жолооч, хураамж авагч, зорчин хэрэгчид бvгдээрээ монгол байсан болохоор ёстой нєгєє цус хєєрєх шиг болсон.Цэрэндорж: Тэгээд монголд удсан уу?Макихара: Ердєє 5 хоноод буцсан.Баатар: Ямар сэтгэгдэлтэй буцсан бэ?Макихара: Маш єндєр сэтгэгдэлтэй буцсан. Дараа нь Тоёотогийн vйлдвэрийн хvмvvстэй орчуулагчаар ирсэн. Японы уруулын будгийн vйлдвэрт хонины ноосны зунгаг хэрэгтэй болоод Монголоос ноос авч цэвэрлэн, тосоор нь уруулын будаг хийх судалгаа хийж байсан юм.Цэрэндорж: Хэдийнээс Монголд сургууль байгуулах санаа тєрсєн бэ?Макихара: “Монголд юм хийхгvй бол болохгvй” гэсэн санаа ардчилал эхлээд юм сайхан чєлєєтэй болоод ирсэн тэр vеэс бодогдсон юм. Энэ тухай миний бичсэн тэмдэглэл бий. Улаанбаатар бол монголчуудын тvvх соёлын єв байх ёстой. Тэгээд монгол хvчтэй байх юм бол Євєр Монголоо татаад аваад явна гэсэн бодолтой. Анх би Євєр Монголд сургууль байгуулах гэж байсан юм. Тэгвэл хєрєнгє мєнгє тєдийлэн их шаардахгvй байсан юм. Гэхдээ би Монголд байгуулсан. Энэ тухай хятадуудад шууд хэлж боломгvй, хэлэх арга хэлбэр єєр. Тэгээд Євєр Mонголд монгол сургууль байгуулья, энд хятад, тєвд, тангад ямар ч хvvхэд сурч болно. Гагцхvv конкурсийг монголоор єгнє, бvх хичээлийг монголоор заана гэсэн байр суурийг би баримталсан. Гэтэл Євєр Монголын боловсролын газраас хичээлийг 50 хувь монгол, 50 хувь хятад хэлээр заах, мєн монгол хятад хvvхдvvдийг хамт сургах заавар єгсєн. Би vvнд дvргvй байсан.Баатар: Xэрвээ Євєр Монголд сургууль байгуулж болохгvй бол хэрхэн ажиллах талаар ямар бодолтой байсан бэ?Макихара: Би бас Улаан-Vдэд япончуудтай хамт очиж байсан. 1991 онд Улаан-Vдэд Буриадын боловсролын сайд Намсраев гуайтай уулзаж, тэндхийн сургуулиудад япон хэл заах багш нарыг vнэгvй байраар хангаж, цалин єгье гэж тохирсон.Цэрэндорж: Улаан-Vдэд Японоос Монгол руу орчуулга хийж байв уу?Макихара: Vгvй, японоос монголоор дамжиж, орос руу давхар орчуулга хийж ойлголцож байсан. Ингээд Улаан-Vдэд сургууль байгуулахаар болов. Намсраев сайд их дэмжиж байсан. Энэ дагуу боловсролын газрын дарга Манжиев гуайг Японд урьсан. Эм болон ачаа зєєдєг тэргэнцэр Японд хийлгэх, Улаан-Vдэд сургууль байгуулахaaр харилцан тохиролцоо хийсэн. Манжиев гуай 1992 оны 9 сард Японд ирэх ёстой байтал ирээгvй. Ингээд Улаан-Vдэд сургууль байгуулах яриа маань бvтэлгvй болсон. Тэгээд бид нийт монголчуудын голомт болсон Ар Монголд ирж сургууль байгуулахаар Боловсролын сайд Єлзийхутаг гуайтай уулзаж, сургууль байгуулъя гэсэн чинь Улаанбаатараас 70 км хол орос цэргийн vлдээсэн газрыг зааж єгсєн. Тэр vед манай дарга Yнo Шиёо гэдэг япон хvн уурлаад, юу ярьж байгаа юм гээд Япон руу буцсан.Цэрэндорж: Yнo Шиёо гуай ямар алба хаадаг хvн байсан бэ?Макихара: Японы Боловсролын яамны дэргэд Хvvхэд багачуудын боловсролын тєв гэж байдаг. Тэндэхийн Гvйцэтгэх зєвлєлийн гишvvн хvн байсан. Тэр хvн Монголд 5 хоногийн томилолттой ирсэн боловч, зорьсон хэрэг маань бvтээгvй болохоор 2 хоноод Япон руу буцсан. Бид явах онгоцоо хvлээлгvй вагоноор буцаж байсан. Тэгээд би Байгальд энэ тухай хэлсэн. Монгол хvний хэлж байгааг шууд япон хvнд шууд хэлж болдоггvй. Иймээс бид сайн ойлголцоогvй юм. Ингээд би 1993 онд эргээд Монголд ирсэн. Яг сургууль байгуулах гэтэл авилгын асуудалтай тулгарсан. Гэхдээ яг авилга гэж хэлэхгvй л дээ. Зvгээр бичиг баримт чинь бvтэхгvй, болоогvй байна гээд дахин дахин явуулаад, удаашруулаад байдаг. Тухайн vед тийм л байсан юм. Манай дарга тэгэхэд гайхаж байсан, чи Монголд сургууль байгуулах гэж байж яагаад авилга єгч байгаа юм бэ гэж. Тэгэхэд нь би хэлсэн, за би Хятад, Буриадад сургууль байгуулах гээд чадаагvй тул авилга єгсєн ч монголчууддаа єгье, xятадуудад ч гэсэн тухайн vед бага сага авилга єгдєг тийм юм байcан. Гэвч тухайн vед тэдэнд би авилга єгєх шаардлага гараагvй. За тэгээд Mонголд єнєєдєр айл, хvний амьдралын тvвшин ямар байгаа билээ, авилга єгсєн ч би монголдоо єгье гэж хэлдэг байсан. Одоо манай дарга хааяа тоглоомоор хэлдэг байхгvй юу. Чиний авилга чинь хэрээс хэтэрсэн биш vv гэж. За ингээд сургууль байгуулах ажлаа эхэлж байсан даа.Цэрэндорж: Сургууль байгуулах таны санаа байсан байна. Тэгэхээр япончууд таныг дэмжээд хєрєнгє мєнгийг нь гаргасан байна уу?Макихара: Японы талаас маш их дэмжиж, бvх мєнгє тєгрєгийг би єєрєє хариуцаж байсан. Жишээлбэл, Японы тал бидний сурах бичгийг контейнерээр vнэ тєлбєргvй зардлыг нь даагаад ирvvлж байсан. Тэгээд манай дарга чамайг vндэстнийхээ тєлєє юм хийж байгаа учраас бид дэмжиж байна. Харин чи эхэлсэн ажлаа гvйцээ, бид чиний цалинг таслахгvй єгье гэж байсан. Энэ бол их том дэмжлэг бoлcoн.Баатар: Тэр чинь Японы Соёлын яамны гол бодлого мєн vv?Макихара: Япон хэдийгээр зах зээлийн орон боловч, соёл боловсролыг их дэмжиж, намайг Монгол дахь ажлаа бvтэлтэй сайн хийж дуусга, битгий наашаа яарч ирээрэй гэж цалин мєнгийг тасралтгvй єгч байсан нь маш том дэмжлэг.Баатар: За тэгээд сургууль байгуулах эрхээ авчээ. Яг єєрєє орж ирэхэд байр савнаас эхлээд хєєцєлдєх юм их байв уу. Энэ бvгдийг яаж амжуулсан бэ?Макихара: Эхлээд бид намын сургуультай гэрээ хийж, тэр байрны засварыг хийнэ гэж. Гэтэл яг ажил эхэлтэл та нар чинь 100% гадаадын хєрєнгє оруулалттай компани байна гээд тvрээсийнхээ vнийг нэмсэн. Хэрэв vнэтэй гэж байгаа бол єєр газар ол гэсэн. Тэгээд яахав, тухайн vед бид ярьж хєєрєєд vнээ нэмсэн. Хэрэв энэ бvгдийг Японы талд хэлэх бол бол тэд ойлгохгvй, шууд татгалзаж болох байсан. Японд гэрээ бол гэрээ, тvvнийгээ зєрчвєл шууд хvчингvй болно. Тийм учраас би япончуудтай ярилгvй, энэ бvгдийг зохицуулах шаардлага гарсан.Баатар: Тэр vед та Японы иргэн байсан уу, аль эсвэл...Макихара: Арай болоогvй байсан. За тэгээд тэндээсээ гараад Барилгын Цэргийн Удирдах газарт нvvж ирсэн. Тухайн vед 4 давхрын 2 давхар нь айхтар муудсан байв. Та нар сургууль байгуулах гэж байгаа бол бид дэмжинэ гээд 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Тэгээд тухайн vеийн ханшаар 6 сая тєгрєгийн засвар хийсэн. Гэтэл засварын дараа гэрээ маань нэг жилийн хvчинтэй болсон. Яагаад гэвэл бид та нарыг Mонголын компани гэж гэрээ хийсэн, гэтэл Японтой хамтарсан юм байна, vнээ нэмлээ гэсэн. Тэгэхэд нь би хэлсэн, таныг 5 жил хєдлєхгvй гэхээр чинь би гэрээ байгуулсан, одоо мєнгєє буцааж авъя даа гэсэн. Гэтэл мєнгє байхгvй, єєр газар олж ор гэсэн.Цэрэндорж: Mаш олон хvндрэл бэрхшээл учирсан байж таарна. Зах зухаас нь бид гадарлаж байна. 1993 оноос хойш 12, 13 жил болжээ. Одоо танай сургууль ямар тvвшинд хvрсэн бэ?Макихара: “Yнэнээр явбал vхэр тэргээр туулай гvйцнэ” гэдэг шvv дээ. Залуу ч байсан, зоригтой ч байсан. “Єнєєдєр би ингэж яваа ч хожим заавал болно” гэж боддог байв. Ингээд єнєєдєр манай сургуулийг хvмvvс мэддэг болсон. Хvvхдvvдээ ч єгдєг болсон. Одоо зарим хувийн сургууль конкурс авахгvй элсvvлнэ гэж байхад бид 5 хvvхдээс 1-ийг нь шалгаруулж авдаг. Манай сургуульд жил бvр 500 гаруй хvvхэд конкурс єгдєг. Тэгээд 100 хvvхдийн элсэлт авч байна. Манай сургууль тєгссєн оюутнуудаас 80-аад нь Японд 3 жилийн гэрээгээр ажил хийхээр явсан. Тэр ажлыг би олж зуучилж єгдєг. Японы талаас визийг нь гаргуулдаг.Баатар: Энэ 10-аад жилд танай сургуулийг хичнээн оюутан ямар мэргэжлээр тєгссєн бэ?Макихара: Япон хэлний багш орчуулагч, олон улсын сэтгvvлч, олон улсын эдийн засагч. Урьд жилээс эхлэн аялал жуулчлал, компьютерийн ангитай болсон. Одоо 80-аад оюутны 30% нь компьютерийн чиглэлээр сурдаг. Манай оюутнууд Улаанбаатарт компьютерийн компани байгуулсан. Японд тэд Тоёото, Мицубиши, Хонда, Ниссан зэрэг машины vйлдвэрт хурдны хайрцаг угсарч байна. Японд 3 жил дадлага хийгээд Монголдоо ирсэн оюутнууд компани байгуулан ажиллаж байна. Эхний явсан хvvхдvvд ноднин ирсэн, одоо 20-иод хvvхэд Японд компьютерийн чиглэлээр ажиллаж байна.Баатар: Тэд ямар нэртэй компани байгуулсан бэ?Макихара: Бьютик Монгол гэдэг компани.Баатар: Одоогоор танай сургуулийг нийт хэдэн оюутан тєгсєєд байна?Макихара: Суралцах явцдаа хангалтгvй дvн vзvvлсэн хvvхдийг сургуулиас хасдаг. Анхны элсэлтээс сургууль тєгсєх хvртэл 4 жилийн хугацаанд 17-18 хvvхэд сурлагаар хасагддаг, мєн хориод хvvхэд сургууль шилжих, ажил хийх, хvvхэд гаргах зэргээр явдаг. Нийт 5 тєгсєлт хийсэн. Энэ жил 6 дахь тєгсєлтєє хийнэ. Манай сургуулийг хэдэн зуун хvvхэд тєгссєн. Одоо жил бvр 70-аад хvvхэд тєгсєж байна.Цэрэндорж: Танайх єєрийн сургуулийн байртай болсон уу?Макихара: 1995 онд хєєцєлдєж байгаад газар аваад Японы талаас тєсєв олсон. Энэ нь зєвхєн сургуулийн байр байгуулах зориулалттай, 350 саяын хєрєнгє оруулалт, гэхдээ vvнийг буцалтгvй тусламж гэж надад олж єгсєн. Xєєцєлдсєєр байгаад эхний удаа байшингаа барьж амжилгvй хугацаа нь хэтэрчихээд 2 дахь удаагаа дарга дээрээ ороход манай дарга одоо дахиж ингэж болохгvй шvv гэж хэлж байсан. Ингээд зєвшєєрлєє аваад Энхболд дарга дээр ороод гvйцэтгэгчтэй гэрээгээ хийчхээд байж байтал Галсанпунцаг гэдэг хvн хажуугаас ороод газрыг маань булаагаад авчихсан. Тэгээд ном ёсоор нь явах гэхээр болохгvй байлаа. Тэгээд би бодлоо, би монгол хvvхдvvдийг сурах нєхцєлєєр нь хангаад єєрєє бvх хєрєнгєє гаргаж байгаа, хэрвээ би Монголын засгийн газраас мєнгє авъя гэсэн бол улс орон маань ядуу байгаа, мєнгє байхгvй гэх байсан. Би баар байгуулъя гэсэн бол зєвшєєрєхгvй байж болно, гэтэл сургууль байгуулъя гэхээр хvлээж авахгvй байна гэдэг дэндvv ойлгомжгvй зvйл байлаа. Ингээд 5, 6 сарын дараа газрын асуудлыг хvчингvй болгосон. Би зєвхєн гvйцэтгэгчийн зураг тєсєл хийхэд 7 саяыг зарцуулсан, барилга зургийн институтэд 15%-ийг єгєєд нийт єчнєєн саяын алдагдалд орсон байлаа. Хэрэв Японд ийм явдал болсон бол хуулиар ярина. Би ч мєн хуулиар зарцуулсан мєнгєє олж авах ёстой байсан. Гэвч би Монголд хуулиар яваад мєнгєє олж авч чаддаггvйг ойлгож байсаан. Хэрэв би шvvгчид мєнгє юм уу хахууль єгєх юм бол бvvр илvv ихийг алдах байсан тул би шvvхээр яваагvй.Цэрэндорж: Сургуулиа байгуулсан уу? Одоо байраа барьсан уу, ямар байранд байна?Макихара: Одоо дvнзэн байшинд байгаа, хуучин пийшинд тvлш тvлдэг байсан, зуухаа засуулсан. Тvvнийхээ хажууд байшин барих гэсэн юм. Ингээд нєгєє байшин барих талаарх асуудлаа эргээд хєєцєлдєхєєр шийдэж Энхболд даргад нарийн бичгээр нь дамжуулж єєрийнхєє байдлыг танилцуулсан.Цэрэндорж: Танай багш нар Япон хvмvvс байдаг уу, монголчууд багшилдаг уу, оюутны тєлбєр ямар байдаг вэ?Макихара: Жилдээ 360.000 тєгрєг. Найман япон багш байгаа, тэд нар монголчуудад тусалъя гэсэн сайхан сэтгэлээр сайн дураар ирдэг. Япон багш нарт монгол багш нараас арай илvv цалин єгєєд байраар хангаж єгдєг. Мэдээж, гадаадын иргэн суух байр гэхээр дор хаяад 150-250 мянга шvv дээ. Тvvнчлэн япон багш нар зардал ихтэй, яагаад монгол багш нараар багшлуулж болдоггvй юм бэ гэцгээдэг. Гэтэл би хvvхдvvдээс мєнгийг нь авчихаад сургасан шиг сургая, хариуцлагатай байя гэсэндээ япон багш нар авдаг.Баатар: Хэдэн монгол багш байдаг вэ, цалингийн хувьд бусад их дээд сургуулиудтай харьцуулахад ямар байдаг вэ?Макихара: Залуу багш нарын цалин 150,000 байгаа нь тийм ч єндєр биш л дээ. Япон багш нарын цалин 250,000 тєгрєг. Ер нь 150.000-250.000 хооронд хэлбэлздэг. Нийт 40 багштайгаас 8 нь япон, 32 монгол багш байгаа.Баатар: Тэгвэл Mонголын 32 багшийг тэжээж, ажлын байрыг 32-оор нэмж байна гэсэн vг дээ.Макихара: Манаач, жижvvр гээд 40-єєд хvн ажлын байртай болсоноос гадна дээр нь монгол хvvхдvvдийн ирээдvй, тархи толгойд юм хийж єгч байна шvv дээ. Хvний тархинд байгаа зvйлийг ямар ч хvн булааж авч чадахгvй, тэдгээр хvvхдvvд мэдлэг эзэмших нь хэнд ашигтай вэ гэвэл Mонгол орон, монголчуудад л ашигтай.Баатар: Танай сургуульд зєвхєн монгол хvvхдvvд байдаг уу?Макихара: Манай сургуульд Євєр Mонгол, Хєхнуураас 6, Буриадаас 2 хvvхэд тєгссєн одоо 2 байгаа, Тувагаас 1 хvvхэд тєгссєн, Бээжингээс 2, Дээд Mонголоос 4 хvvхэд тус тус байна.Баатар: Тэгвэл гадаад оюутнууд 10% хvрэхгvй байна шvv дээ.Цэрэндорж: Эдгээр хvvхдvvдийн сургалтын тєлбєр єєр vv, эсвэл адил жишгээр vv?Макихара: Монголын Боловсролын яамнаас гадаад оюутны тєлбєр 2000 ам.доллар гэсэн заалт бий. Гэвч би тэдгээр хvvхдvvдийн амьдралын боломжийг мэддэг учраас тийм их мєнгє авдаггvй. Євєр Mонголд нэг айл хvvхдэдээ сургалтын тєлбєрт 2000 ам.доллар єгнє гэвэл бvх хєрєнгєє шавхаж байж гvйцээнэ. Буриад, євєр монгол, тувачууд салъя гэж салаагvй, тvvхийн хувьд л ийм болохоос адилхан монголчууд, тийм болохоор би монгол хvvхдvvдтэй адил жишгээр тєлбєр авдаг. Харин Японоос ирсэн хvvхдvvдээс 2000 ам.доллар авдаг. Японы амьдралын тvвшин, тэндэхийн нэг жилийн сургалтын тєлбєр ямар байдаг билээ. Японы талаас сургалтын тєлбєрийн жишиг харилцан адилгvй байгаа талаар асуудаг. Би тэд нарт зєвєєр ойлгох талаас нь тайлбарладаг, тэд чинь адилхан монгол хvvхдvvд шvv, хэрэв би дотуур байртай байсан бол тэд нарыг vнэ тєлбєргvй авна гэж хэлдэг.Баатар: Энд нэг асуух юм байна. Єєрєє ингээд сургууль байгуулаад арван хэдэн жил явж байхад єєрийг чинь япон гэх юм уу, эсвэл энэ нэг євєрмонгол ч гэх юм уу, аль эсвэл бидний алтан ургийн хэлхээ, алаг махны тасархай монгол нєхєр минь гэж хvлээж авах юм уу ? Энэ 3-ын аль нь илvv мэдрэгддэг вэ?Макихара: Япон гэсэн утгаар нь хvлээж авч байна. Би бас заримдаа эмзэглэдэг юм. Євєр Mонголын залуучуудыг бvгдийг нь сайн гэж би хэлж чадахгvй, гэхдээ сайн ч бай, муу ч бай євєр монгол гэж хэлэхээ нуудаг.Баатар: Тэгэхээр хятад гэж хэлэх vv?Макихара: Хэн ч гэж хэлэхээ дотроо нуудаг. Зарим хvмvvс надад тэгж хэлдэг. Євєр монгол гэж хэлэхээс шууд хятад гэж хэлэх нь амар байдаг гэж. Ийм уудам тал нутгийн хvмvvс бид тийм давчуухан бодож болохгvй гэж би боддог юм. Дайснаа бид нєхрєє болгох ёстой. Нєхрєє бид дайснаа болгоод байвал улам хvч муу болно. Тэгвэл хэн баярлана, том гvрэн Хятад баярлана, Орос баярлана. Тvvхийн гашуун сургамж амссан улс шvv, бид. Єнєєдєр сурч боловсорч, сэрж мэдрэх цаг vе ирсэн байна шvv. Бид хоорондоо чи дайсан, би нєхєр гэж маргалдах хэрэггvй, эвтэй найртай байх хэрэгтэй. Энэ утгаараа би Тєв аймгийн 27 сумдад сургууль завсардсан хvvхдvvдэд ном сурах бичиг, хичээлийн хэрэгсэл тарааж, багш нарыг нь цалинжуулаад зарим ядуу єрхєд хувцас тарааж єгсєн. Тєв аймагт 1997 онд сургуульд орох ёстой 23,000 хvvхдээс 7,000 нь завсардсан байснаас бид 1,400-аад хvvхэд хамруулж энэ буяны ажлыг хийсэн юм. Мєн Дорнод аймгийн Цагаан-Овоо, Улаанцав сумдад тухайн vед боловсролын газрын дарга байсан Бадарч гэдэг хvнтэй хамт 2 жил ийм ажил хийсэн.Баатар: Єєрийг чинь тэгээд сумдад бичиг vсэгт тайлагдаагvй хvvхдvvдэд тусалж явахад Соёлын яам яаж хvлээж авч байв. Хvvхдvvд нь бичиг vсэг сурсны дараа эцэг эхчvvд яаж хvлээж авав?Макихара: Vнэнийг хэлэхэд Соёлын яам тийм єндєр хvлээж авч байсангvй. Говь-Алтай аймгийн Тонхил суманд мєн тийм ажлаар явж байхад хуучин хотын боловсролын хэлтсийн дарга байсан Батмагнай гуай маш их дэмжиж, их сайхан ханддаг байсан. Тэр хvний бvрэн дэмжлэгтэйгээр бид Тєв аймагт сургалтаа 10 жил vргэлжлvvлж чадсан юм. Батмагнай гуай бол vнэхээр Mонголын тєр нийгмийн тєлєє сэтгэлтэй хvн байсан юм. Бид тvvнд их баярлаж талархаж явдгаа хэлдэг байсан. Ингээд бид 2003 онд Боловсролын яаман дээр Тєв аймгийн бvх сумдад ажилласан 10 жилийнхээ тайланг тавьсан. 100 гаруй багш ажилтнууд, 10,000 гаруй хvvхэд хамрагдсан. Хєдєєний хvмvvс бол маш их єндєр хvлээж авдаг. Хаана ч очсон биднийг нэрээр минь мэддэг таньдаг, халуун дотно уулздаг. Зєвхєн нэг жишээ гэхэд, уржнан жил би цагаан сараар Тєв аймгийн Бvрэн сумд арваад япон хvмvvстэй очиж малчин айлуудаар морь унаж явсан юм. Тэгэхэд айлууд морь малаа бэлэглэн, мєнгєн аягатай сvv, хадагтай єгч байсан. Япончууд маш их гайхаж байсан. 7, 8 жилийн ємнє хvvхдэдээ бичиг vсэг заалгуулж байсан хvн ачийг нь бодож байна хэмээн хvvхдээ авчран уулзуулж байсан нь vнэхээр сэтгэл хєдєлмєєр.Цэрэндорж: За єєрєє єчнєєн олон жилийн уйгагvй хєдєлмєрєєрєє, монголоо гэсэн сэтгэлээрээ, єєрийн гэсэн зvйлээ босгоод авчээ. Одоо цаашдаа ямар бодолтой, хvсэлтэй байна вэ?Макихара: Эхний vед их бэрхшээлтэй байсаан. Одоо бол олон мянган монголчууд ойлгодог болсон. Одоо намайг ойлгож миний ажлыг дэмждэг найз нєхєд олон болжээ. Хэдийгээр би Японд амьдардаг боловч энэ сургууль маань улам сайхан байгаасай, нийт олон монголчуудынхаа бие биеэ зєв ойлгодог гvvр байгаасай, хамгийн гол нь монголчууд маань мэдлэг боловсролтой болоход нь бэлэг болог, тэгээд таран суугаа монголчуудаа нэгтгэн хvчтэй байгаасай, тэгвэл харь гvрний доор орохгvй явна гэсэн итгэлтэй байна.Баатар: 10 жилд байхaд Хятад гэхээр дайсан, Євєр Mонгол гэхээр тагнуул гэж ойлгодог байсан. Би хэзээ ч євєрмонгол хvнтэй уулзаад юм ярих байтугай, нvvр царайг нь ч мэдэхгvй, надтай адилхан монгол хvн байдаг юм уу, хятад шиг хvн байдаг юм уу мэддэггvй байсан. Би одоогоос 20-иод жилийн ємнєх юм ярьж байна. Гэтэл би Японд яваад 6, 7 жил болоод, олон євєрмонгол найзтай, зах зухаасаа бvр хонуут єнжvvт сайн найзууд боллoо. Тэгэхээр би гайхаад байгаа юм, цаг хугацаа єєрчлєгдєж байгаагийн шинж байх.Макихара: Би сургууль байгууллаа. Vvнийг байгуулж байхад засаг тєрєєс бодитой хийсэн юм юу байна. Би байшин барих гээд зєндєєн гvйсэн. Тэгэхэд авилгагvйгээр бvтэх юм ер байгаагvй. Энэ бол Mонголын эмгэнэл, надад маш харамсалтай санагддаг. Энэ л Mонголын хєгжилд маш их садаа болж байна. Монголын ард тvмэн vvн дээр сэрж мэдэрч амьдрах ёстой. Хvний хийж бvтээж байгааг ойлгодоггvй, худлаа гvтгэдэг нь олон бий. Vvнийг ялгаж, салгадаг боловсрол мэдлэгтэй болоосой.Цэрэндорж: Та нутгаасаа гараад их уджээ. Тэгээд бас єєр нэг улсын иргэн болжээ. Мєн Ар Монголд ажил тєрєл хийгээд, бvтээн босгоод явж байна. Гэсэн хэдий ч унасан нутаг, угаасан ус гэж байдаг. Тє єсєж тєрсєн нутагтаа цаашдаа юм хийх бодол байна уу?Макихара: Шилийн гол аймагт жуулчны бааз байгуулсан. Нутгийн ардуудыг ажилтай болгох гэж их том бааз байгуулсан. Харамсалтай нь би тэнд биеэрээ байж чадахгvй юм. Манай Євєр Mонголд нэг ийм дуу байдаг. “Унасан шороо бол алтнаас vнэтэй, тєрсєн нутгаа бvv март, тєрєл саднаа битгий гомдоо” гэсэн vгтэй. Би мэдээж, нутагтаа ямар нэг юм бvтээх бодол байгаа л даа. Гэхдээ зvг зvг тийшээ сарниж болохгvй. Би хамгийн нэгдvгээрт Монголд байгуулсан сургуулийнхаа байрыг улам сайжруулах хэрэгтэй байна. Тvvнийг хєл дээр нь тогтсоны дараа єєр ажлуудаа vргэлжлvvлэх бодолтой.Цэрэндорж: Та Японд иргэн нь болоод амьдарч байна. Нэлээд хэдэн жил болсон байх. Та япончуудтай анх харилцахад таныг монгол хvн гэсэн байдлаар хvлээж авсан уу, эсвэл их гvрэн Хятадаас ирсэн хvн гэж хvлээж авсан уу?Макихара: Япон бол Монголыг Ар, Євєр гэж ялгадаггvй. Бvх Монголыг нэгдмэл нэг ойлголтоор их єндєр хvлээж авдаг. Тэр утгаараа бас би єєрийнхєє нэр хvндийг болоод хvний итгэлийг алдаж болохгvй гэж их хичээсэн. Хэрэв би буруу, зєрvv хэлэх юм уу, хийвэл бvх Mонголын нэр хvндийг авч яваа юм байна, иймээс ёс алдаж болохгvй гэж явдаг. Хамгийн гол нь Японд ажил бизнес бvтээхэд хамгийн сайхан байдаг. Яагаад гэвэл, Японд бvх юм дvрэм журмаараа хуулийн дагуу явагддаг. Ингэхээр хуулийн дагуу л явах юм бол ямар ч юманд сэтгэл зовох юмгvй. Хvний бvтээснийг нийгэм нь vнэлдэг, тусгай дарга ноёдоор vнэлvvлдэггvй. Би Xятад, Mонгол, Японд бvгдэд нь жуулчны бааз ажиллуулж байсан. Японд би хагас жил ажиллахад миний ажлыг япончууд хийж єгдєг, итгэлтэй айх юм байхгvй.Лувсанжамбаа: Та хоёр Ар, Євєр Монголын байдлыг явж vзсэн улс. Mанай хилийн ємнєх ахан дvvст бидний тухай мэдээлэл хэр бодитой байна? Xаана хаанаа дорвитой идэвх санаачлага гаргахгvй байх шиг санагдах юм, эсвэл энд гаднын нєлєє, бусдын бодлого байна уу? Aр, Євєр болоод бусад монгол туургатны дунд бие биенээ vл хvндэтгэх, vл итгэх байдал байна уу?Макихара: Ар Монголын Ховдоос бусад аймгуудаар явж vзлээ. Євєр Монголын хєдєє аймгуудад манай монголчуудын амьдрал танай хєдєєтэй яг адил байна. Жишээлбэл, соёлын хувьсгалын дараа монголчууд уламжлалт зан заншлаа сэргээж, гал тахих хvvхдийн vс vргээх ёс сэргэсэн боловч залуучууд ёс заншлаа тєдийлэн сайн мэдэхгvй байна. Энэ байдал Ар Монголд мєн адил байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ байдлыг сайн сурталчлан таниулбал хилийн ємнє, хойно байгаа монголчууд биеcээ ойлгож, хvндлэхээс гадна нийт монголчууд уламжлалаа сэргээхэд тустaй vйл болох байх. Гэхдээ энэ талаар чєлєєтэй таниулга хийхэд мєнгє санхvvгээс илvv улс тєрийн учир шалтгаан байж болох талтай. Жишээлбэл, намайг бага байхад малчин айлын хvvхдvvд хээр хєдєє явж байхдаа туулайн баасыг тамхи болгон унгатгаж татдаг байсан. Гэтэл монгол хvvхдvvд одоо хvртэл бас тэгж татдаг гэж сонссон. [“Би хvртэл татаж vзсэн” хэмээн Баатар батлав]Лувсанжамбаа: За тэгвэл яваад vзэхээр ахуй соёл адилхан гэж байна. Эл байдлыг яагаад бие биендээ чєлєєтэй сурталчлан таниулахгvй байна?Макихара: Хятад бол нийт vндэстнээ хамгаалсан, тэднийг нэгтгэсэн маш хvчтэй бодлого явуулдаг улс. Харин монголчууд бидэнд хятадуудтай адилхан нийт vндэстнийхээ тєлєє гэсэн нэгдсэн бодлого дутагдаж байна. Тэгэхээр том гvрний бодлогоос бид сурах юм их байна.Баатар: Mиний бие нутгаасаа гараад гадаадад нэлээд хэдэн жил сурч, ажиллаж явахдаа монгол угсааны олон хvмvvстэй уулзаж, зvрх сэтгэлийг нь сонсож явлаа. Биднийг нэгтгэж буй хэл соёл, зан заншил байна. Гэхдээ энэ бvгд манай улсын тєрийн гадаад бодлогод нэг л харагдахгvй байна. Бид Казакстаны жишээг харж байна. Зардыхан гуай ардчилалын vед Монгол тєрийн тєлєє зvтгэж байсан, одоо эргээд vндэс угсаагаа барааджээ. Vvнийг хэн буруутгах юм бэ? Монгол хvмvvст ийм сэтгэл байна уу, монголчуудын цагаан сарыг дэлхийн олон оронд тэмдэглэдэг болж байна. Гэтэл Монгол туургатан бvгдээрээ хамтраад vндэсний баяраа тэмдэглэж чадаж байна уу? Жишээлбэл, Японд байгаа монголчууд ямар байна?Кvрэбитo: Энэ тухай би олон хvнээс vг сонсож байсан. Ар Монголд цагаан сараа яаж тэмдэглэхийг манай Євєр Монголчууд их сонирхдог шvv. Энэ тухай Монголын 25 дугаар телевизээр нэг євєр монгол євгєн саналаа ярьж байхыг vзсэн.Макихара: Хятадын тєр засгаас Тайван, Хонг Конг, Макао болоод дэлхийн олон оронд байгаа хятадуудад шинэ жилийн мэнд хvргэж, vндэсний баяраа єргєн тэмдэглэхийг уриалдаг. Японы монголчууд биеэ биенээ мэддэг, vндэсний баяр наадмаа хамтран тэмдэглэж байгаа. Энд Ар, Євєр гэсэн ялгаа нэг их байхгvй. Манай сургуулийн Японд сурч байгаа оюутнууд энэ ажилд идэвхтэй оролцдог.Тємєрсvх: Би Хятадын баруун хойд нутаг Шинжаан Уйгар, Ил Тарвагатайгаас авахуулаад монголчуудын амьдардаг нутгаар дамжин Хайлаар, Харбин хvртэл явж vзсэний хувьд хувийн бодлоо хуваалцъя. Ингэж явахад малчин орны хvмvvс нь Хятад улсын харъяалалтай болохоос монгол ахуйгаа, хуучин монгол заншлаа яг хэвээр нь гайхамшигтай хадгалж vлдсэн улс. Гэхдээ тэдэнд єнєєгийн Монгол орны тухай мэдээлэл их дутмаг. Тэд Монголын єєрчлєлт шинэчлэлийг ойлгох гэсэн, заримдаа санаа зовсон байдалтай асууж сураглаж байдаг. Mанай Монгол улсaд энэ байдлыг хvн бvр мэдэхгvй, євєрлєгчдийг бараг монголоороо ярьдаггvй, хятадын хэл соёлд ууссан мэт ойлголт тvгээмэл байдаг.Макихара: Манай хєдєє аймгуудад зурагт телевиз vздэг айл ховор байна. Харин Монгол улсад “Одон” телевизийг vзэж байгаа. Зарим талаар хуучин зан заншил Євєр Монголд илvv хадгалагдан vлдсэн байдаг. Харин энэ байдал яаж єєрчлєгдєх бол гэдэгт хvмvvс их санаа зовж байна. Єєрчлєлт их хурдан явагдаж байгаа. Энэ байдал Хятад улсын дотоодод 1980-аад оны эхэн vеэр гарсан нэгэн єєрчлєлтийн бодлоготой холбоотой юм. Тvvнээс ємнє vндэстний цєєнхийн хэл соёлыг хамгаалах vvднээс хан vндэстнийг хязгаартай оруулж байсан. Одоо бол чєлєєтэй болсон, євєр монгол залуучууд ч дуртай газраа явж ажил тєрєл эрхлэх болсон.Кvрэбитo: Манай Євєр Mонголд хотжих явдал их хурдан байна. Газар нутгаараа хамгийн том Алшаа, хоёрт Хєлєнбуйр, гуравт Шилийн гол аймаг орж байна. Гэтэл тэндхийн хvмvvс хот руу их нvvж, бvгд моторт унаатай болсноор морь бараг унахгvй, адууг хvнсэнд их хэрэглэж байна.Тємєрсvх: Жишээлбэл, дуучин Тэнгэрийн тухай энд ярьж болно. Манай монголчууд тvvнийг хятадаар дуулахаар “Энэ Монгол хvн vv, эсвэл хятад юм уу” гэж хvртэл асуудаг. Vvнийг та нєхєд юу гэж тайлбарлах вэ?Макихара: Тэнгэр бол монгол хvн гэдэгтэй хэн ч маргахгvй байх. Гэхдээ энд хоёр юмыг зєвєєр ойлгох хэрэгтэй. Тэрээр Хятад улсад хєгжмийн боловсрол эзэмшээд, монгол хvний хувьд хятад даяар дуугаа дуулж, vгээ хэлж байна. Тvvний дуунд монгол ухаан, ахуй их байдаг юм. Хэрэв тvvнийг Хятадaд монголоор дуулбал хэн ч ойлгохгvй шvv дээ, тэгж байж бас зах зээлээ олж байна.Цэрэндорж: Євєр Mонголд хvмvvс санал бодлоо хэр чєлєєтэй илэрхийлж байна. Yзэл бодлоо хэллээ гэхэд тэдэнд ямар нэгэн хавчилт хаалт байна уу?Макихара: Хавчилт, хаалт байлгvй яах вэ. Шинжаан Уйгарт хятад иргэдийг нутгаасаа хєєж гаргах ёстой гэж хvртэл ярьж эсэргvvцэж байсан. Гэвч манай Євєр Монголд бол тийм яриа хаалттай. Тийм яриа гаргах хvн байвал аав, ээж ах дvv бvгдэд халгаатай шvv. Бvгдээс дээгvvр улс vндэстнээ гээд ярьж байгаа хvнийг тэд хvндлэхээс єєр аргагvй.Монголчууд хуран цугларвал vvл хурж, аянга буух мэтМoнгoлчууд таран одвоос vvл арилж тэнгэр гийх мэт.Манжийн эзэн Нурхайчи
2005.9.21

Sh. Baatar San Francisco, USA