Wednesday, January 9, 2008
Thursday, January 3, 2008
Хадаа гэж хэн бэ?

2008 оны Бэйжингийн Олимп айсуй, энэхүү хүндэт эрхийг хүртэхдээ Дундад Улсын Олимпын Хорооны дарга Лиу Жинминь засгийн газраа төлөөлөн хүний эрхийг дээдэлж, альваа эш үндэсгүй хүчирхийллийг үйлдэхгүй ба цөөн бага үндэстэний тухайд баримтлах бодлоготоо эерэг өөрчлөлт гаргана гэж амласан билээ. Харамсалтай нь шинэ он гарахаас хэдхэн өдрийн өмнө (2007.12.27) Дундад Улсын цагдан сэргийлэх ангийн 30 гаруй хүн ноён Ху Жиагийн гэрт дайран орж баривчлан авч явжээ. Түүгээр ч барахгүй одоо настай ээж болон эхнэр, нялх хүүхдийг нь 10 гаруй хүн гэрийн хорионд хянаж байгаагийн дээр сэтгүүлчидтэй ч ганцаарчлан уулзахыг нь хориод байгаа ба утас, интэрнэт н холболтыг тасалсан тухай БиБиСи мэдээллэж байна. Уг нь нёон Ху нь ДОХ/ХДХВ-н тархалтыг багасгах болон өвчтөнгүүдэд туслалцаа үзүүлэх талаар санааширч, ажилладаг юм. Гэрчүүдийн мэдээллэж буйгаар засгийн газар хүний эрхийг дээдлэх биш харин 2008 оны олимпын үеэр Дундад Улсын нэр сүрд муугаар нөлөөлсөн альваа мэдээ мэдээлэл тархаагчийг цээрлүүлэх шинжтэй. Магадгүй энэ нь үндсэн хуулийнх нь "Дундадын хүний нэр сүрийг өргөх" гэсэн заалтыг зөрчсөнд оршиж байж болох юм.
Хадаагийн хүү Үйлэсийг бас 2002 онд хулгайн хэрэгт гүтгэн 3н жилээр залуучуудыг засан хүмүүжүүлэх газарт хорьсон юм. Тэрээр суллагдсаныхаа дараа ч биеийн үнэмлэлээ авах эрхгүй байсан бөгөөд харин 2007 оны зун харъя захиргааны дэд цагдаан дарга нь бичиг баримтыг нь олгохдоо, ӨМӨЗО байгуулагдсаны 60-н жилийн ойгоор элдэв хэрэг төвөг тарихгүй байхыг сануулсан нь өмнөх хэргийг тохиолдлын бус гэдгийг ойлгуулна. Зүүн Туркестаны (Шинжаан) хүний эрхийн төлөө тэмцэгчид ч нам, засгийг хэлсэн амандаа хүрэхгүй байна гэж үзэж эсэргүүцлээ илэрхийлээд байна. Хадаа одоо дахин 4н жил хоригдохоор ялын заалтанд нь бий. Өвөр Монголын адрчилсан үзэлтэй холбоо, нам төдийгүй дэлхийн хүний эрхийн байгууллагууд Хадаагийн адилаар Дундад Улсын засгийн бурангуй бодлогын золиос болсон хүмүүст анхаарлаа хандуулж эрхийг нь хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Хэдийгээр Хадаа 4-н жилийн дараа гэрэлт хорвоодоо дахин ирэх ч, ах дүү болсон бид нь ганц удаа ч болов анхаарлаа хандуулаагүй нь зүйд нийцэхгүй бөгөөд түүнтэй адил Монгол соёл, уламжлалаа хадгалан авч үлдэх гэсэн залуучуудын ир, зоригийг мохоож, нийгмийн бурангуйтай эвлэрснээс ялгаагүй. Ердөө 150хан жилийн өмнө Хань үндэстэн Монголын нутагт, төрийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орох нь төдийгүй 2 үндэстэд хоорондоо ураг холбох ёсгүй байв. Гэтэл өдгөө Өвөр Монголын хүн амын 20 хүрэхгүй хувь нь Монгол ба бусад Хань, Зүрчин, Хуй, Даур (Монгол аймаг гэж зарим судлаачид үзэж байна) үндэстэдийн дотроос Хань үндэстэд хамгийн их буюу 79% г эзэлж байна. Бэйжингийн Олимп айсуй... Энэ цаг мөч магадгүй Монгол Туургатад эрх чөлөө, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэх алтан завшаан ч байж магад.
Wednesday, January 2, 2008
Shine jil 2
Tusgaar togtnol chamaig tunhaglan bichlee, bi..

Нийтлэгчийн зүгээс номын өмнөтгөл болгох нь,
1911 оны 12 р сарын 29-н, түүхэнд Цагаагчин гахай жилийн хувьсгалын ялалт болон тэмдэглэгдсэн энэхүү өдөр нь Монгол үндэстэдийн удаан жилийн турш хүсэн хүлээсэн Монголын ард түмний эрхэт байдал бөгөөд Монголын Тулгар Төрийг ахин бадраасан онцгой цаг болж Монгол хэмээх ард "дэ факто" тусгаар тогтнолыг олж чадсан юм. Ийнхүү Олноо Өргөгдсөн Монгол Улсыг байгуулснаар 200 илүү жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхол, Орос Хаант Улсын эрхшээлийг эцэстээ халж чадсан билээ.
Гэвч ердөө таван жилийн дараагаас харь гүрнүүдийн илдэн дор задрал гарч Баруун Буряад, Урянхайн хязгаар, Хойд Ойрадыг ЗСБНХУ-д 1920-1940 н онуудад алдав.
Энэ үед нийт Монголчуудын гал голомтыг ч харийнханд алдах аюул дахин бий болсон юм. Иймээс 1945 оны 10 р сард Төв Халхын 4-н аймагт голдуу явагдсан санал хураалтаар хаяа нийлсэн хоёр их хөршөөсөө "дэ журэ" Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тусгаарлан авч үлдсэн ч яг үүнтэй зэрэгцэн 1945-1947 онуудад дөнгөж төвхнөж амжаад байсан Дундад Улсад Өвөр Монголын Өөртөө Засаглалт Орныг нийлүүлэхийг зөвшөөрснөөр Монголын зүүн болон өмнөд хошуу нутгуудаа ард түмэнтэй нь золионд гаргажээ . 1990 н он гарлаа. 20-р зууны эхэнд эрх чөлөөгөө олж чадаагүй ард түмнүүд дарангуйлагч захиргаанаасаа салан тусгаарлахыг эрмэлзэж , эхнээсээ зорилгодоо хүрцгээж байв. Монгол Улсад үндэсний ардчилсан хувьсгал яллаа. Гэсэн ч энэ бол төгсгөл бас эхлэл ч биш юм. Ирээгүй одоод түүх хэрхэн бичигдэхийг Өнгөрсөн одоог атгасан Одоогүй одоогийнхон та бүгд шийднэ буй за.
Дараахь URL-аар орж үзнэ үү.
http://static.scribd.com/docs/hvr9ilnds422f.swf?INITIAL_VIEW=width