Thursday, December 6, 2007

Москва-Кизил н хоорондын агаарын тээвэр сэргэлээ


Бүтэн хоёр жилийн турш завсарласаны дараа Тува дахин ОХУлсын нийслэл Москватай агаараар холбогдох боллоо. 2007 оны 11р сарын 4ний 23.50 с Москвагаас хөөрсөн онгоц дараагийн өдрөө Тувад орон нутгийн цагаар үд дунд газарджээ. Ийнхүү 2 жилийн турш тасалдсан үйлчилгээг сэргээснийг тохиолдуулж Уръянхай-Тува Улсын ерөнхий сайд Шолбан Хар-Оол, нислэгийн багийнхныг Кизилын онгоцны буудал дээр баглаа цэцэгсийн хамтаар угтжээ. "Гадагш харилцах боломж бол Тувагийн хувьд туйлын чухал билээ. Бид зорчих тээврийн тогтолцоогоо дээшлүүлэх зорилт тавиад байгаа бөгөөд үүнийгээ аажмаар биелүүлж байна" хэмээн ноён Хар-Оол сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэжээ.
Хоёр хотын хоорондох нислэг нь замдаа Башкирын нийслэл Уфа хотыг дайрч байх ба долоо хоногтоо 2 удаа буюу Лхагва, Ням гарагуудад Москвагаас нисч байх юм байна. Тасалбарын үнэ 7500 рублиэс (300 ам.доллар) 12500 рублийн (500 ам.доллар) хооронд хэлбэлзэж байгаа ажээ. Дашрамд хэлэхэд энэ өдрөөс эхлэн Кизил-Красноярск хотуудын хооронд өдөр бүр нислэг хийгдэж байхаар боллоо. Өөрөөр хэлвэл та өглөөний 8.00 д Сибирийн нийслэлийг зорихоор гарсан бол оройн 19.20 д гэртээ Кизилд ирсэн байх нь ээ.

No comments: